2011-12-22 19:44:11
Эрт урьд цагт ч юу байхав одоогоос 4 жилийн өмнө банжиг.нээт гэх агуу том сайт руу орж үзэж байлаа. Интернет гэдэг зүйлтэй танилцаад төдийлөн удаагүй байсан болоодч тэр үү? их л гоё, тэрүүхэндээ миний амыг ангайлгаж чаддаг сайт байсан шиг санагдана. Одоо ч гээд муу гэж муулах гээгүй л дээ. Гол нь банжиг.нээт 2010 оны сүүлээр огт орохоо байж 2011 оны эхээр дахин нээгдсэн. Яг л тэр үеэс буцаад сэргэж байна уу даа гэж бодтол үгүй. Харинч бүүр дордсон. Үнэхээр л хэрэглэгч олонтой сайт болохыг зоридог бол энэ сайтын гол үүргийг гүйцэтгэдэг, анх санаачилсан Хүжий хаачив? Уг нь програмист л хүн гэж дуулсан. Энэ сайтыг аваад явах мэдлэг дутна гэж баймааргүй л юм. Яг л нэг хэвийн энгийн сайт блог хөтөлдөг нэг нь банжигийн эзнээс нь илүү санаа зовж сервер нь битгий тасалдаасай ч гэж хүсч байх шиг. Уг нь бол анхнаасаа хэрэглээд сурчихсан, дассанаараа банжиг дээрээ блогоо явуулаад л баймаар. Даанч үе үе гэлтгүй дэндүү ихээр тасалдахаас гадна, админууд нь амьд үгүй нь мэдэгдэхгүй алга болох нь хэрэглэгчийн үүднээс үнэхээр шүүмжтэй хандмаар санагдлаа.
"Банжиг минь эзгүйрчээ (Баяртай)" цааш унших »
"Банжиг минь эзгүйрчээ (Баяртай)" цааш унших »
2011-11-25 17:23:45
Нэгэн өглөө босоод эргэн тойрноо ажиглабал зүүдэндээч төсөөлж байгаагүй яг л миний хүссэн шиг орчин тойрон намайг угтлаа. Даарах хүйтэнгүй халууцах халуунгүй бага зэргийн чийг үнэртсэн, нүд гялбах нарч үгүй, гэсэн атлаа миний сэтгэлд нар гийсэн байв. Босоод энэ сайхан орчинд хаашаа алхахаа өөрөөч мэдэхгүй энд тэндэхийн цэцэгс навчисыг сонирхохын сацуу амьдралаас мэдрэх үгээр илэрхийлэмгүй мэдрэмж зөвхөн тэрхэн зуурын байгальд л оршин байсанд би сэтгэл ханаад "Надаас өөр хэн нэгэн энд байгаа болов уу?" хэмээн бодоод өөр хэн нэгнийг хайж гарав. Миний зогсож буй газраас нэг их холгүй хэдэн алхмын цаана нэгэн охин алхаж байгаа харагдав. Сайтар ажиглабал байгаагаараа л өв тэгш туйлын үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Яг л өнөөдрийн цаг агаар болоод тойрон буй орчин үзэсгэлэнтэй байгальтайгаа зохицсон эмэгтэй хүний үзэсглэн намайг өөртөө татлаа. Хэдийгээр би бие сэтгэлээ холдуулах гэж хэдий үзсэн боловч миний биеэ татах чадвараас түүний хүнийг өөртөө татах чадвар хэд дахин хүчтэйг мэдэрч тэрхэн зуурт бууж өглөө.
"Чи мэдээгүй (Өгүүллэг)" цааш унших »
"Чи мэдээгүй (Өгүүллэг)" цааш унших »
2011-11-17 18:20:41
За хэдхэн хоногийн өмнө дүүгийнхээ амралтын даалгаварыг хийхэд нь тусаллаа. Гэтэл тэр даалгавар нь бяцхан ном байсанд би ихэд баярлан хийх гэтэл бичгийн цаасанд шивээд хэвлээд хий гэсэн байгаа юмдаа. Юм хөгжиж байгаа ч гэлээ 4-р ангийн хүүхдэд бяцхан хэвлэлийн эх бэлтгэл хийлгэх даалгавар дүүд байтугай надад ч хэцүү боллоо. Миний үед гээд нэг дээр үеийн хэллэгээр ярих уу? хэхэ. Тэр үед багш маань бяцхан ном хийлгэхдээ цаас эвлүүлээд дээр нь зураг зуруулаад мэдэх юмаа бичээд жинхэнэ нь ном шиг ном хийлгэдэг байсандаа. Одоо ч цаг үе өөр болж тэр даалгаварт сэтгэл дундуур л байлаа.
"Дүүгийнхээ багшид баярлалаа" цааш унших »
"Дүүгийнхээ багшид баярлалаа" цааш унших »
(Нийт: 3)

